Хээ угалзыг дэлхийн өвд бүртгүүлэх зорилго бүхий цогц ажил эхэлнэ

Монгол үндэсний бэлэгдэл, хээ угалзыг бусад орон булаалдаж эхэлсэнтэй холбогдуулан түүнийг олон нийтэд дэлгэрүүлэн таниулах, дэлхийн өвд бүртгүүлэх зорилго бүхий "Монгол бэлэгдлээ дээдлэе" цогц үйл ажиллагааг өнөөдөр нээнэ. Энэхүү нээлтэнд Батлан Хамгаалахын яам, Монгол цэргийн музей, “Нобелийн шагналтнууд” хүүхдийн номын сан хамтран зохион байгуулна.

Үйл ажиллагаанд АНУ-ын элчин сайд, Японы элчин сайд нар болон Монгол улсаас Батлан хамгаалах яам, спорт, аялал жуулчлалын яам хамтран зохион байгуулах юм. Мөн СУИС, Азийн модель агентлаг, Талын Монгол морин хуурын чуулга, Зууны манлай поп дуучин Б.Сарантуяа оролцоно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ