Өнөөдөр тамын хаалга хаагдах өдөр

Өнөөдөр хаврын тэргүүн сарын шинийн 08-ны өдөр. Энэ өдөр монголчууд буян номоо айлтгаж, заслаа хийлгэхийг эрхэмлэдэг. Учир юун гэвээс, Дарь эх, Манал бурхад замбутивд заларч, тамын хаалга хаагддаг өдөр тул ийн онцлох ажээ. Энэ өдөр үйлдсэн аливаа нүгэл, буян алин боловч түм живаагаар арвижин дэлгэрдэг гэдэг. Иймийн учир ард олон бүгдээр эв эеэ эрхэмлэн, нүгэл хилэнцийг тэвчин хүлцэнэ үү.

Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна. Сайн үйл бүхэн дэлгэрэх болтугай.

Bataar.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ