20 шүдээ нэг дор авахуулаад нас баржээ

Америкийн Коннектикут мужийн эмч өвчтөнийхөө 20 шүдийг нэг дор авч, улмаар аминд нь хүрсэн хэрэг гарчээ. Өвчтөн 64 настай Жудит Ган шууд л шүдний эмчийн өрөөнд сандал дээрээ нас барсан аж. Өвчтөн Жудит 2014 оны 2-р сарын 17-нд шүдний эмч дээр очжээ. Түүнд 20 шүдээ авахуулах хэрэгтэй гэж хэлсэн, гэхдээ Жудит ингээд нэгмөсөн 20 шүдийг нь авчихна гэж бодоогүй гэж талийгаачийн төрөл садан ярьжээ.

Энэ хэргийг мөрдөх ажиллагаа бүтэн жил үргэлжилсэн бөгөөд эцэст эмч Рашми Пателийг буруутай гэсэн дүгнэлт гарсан гэж "New York Daily News" мэдээллээ. Гэхдээ түүнийг хүн алсан хэргээр биш харин хэргийн эд мөрийн баримтыг хуурамчаар үйлдсэн гэж буруутгаж байна.

Жудит бүсгүй амьд гарах боломж байсан гэнэ. Түүний шүдийг ээлж дараалан авч эхэлсний дараа бие нь эрс муудахад Патель эмчийн туслахууд завсарлая гэж хэлж байжээ. Жудитийн нүүр цонхийн цайж, хоолой нь хэржигнэн ухаан алдсан юм байна. Гэсэн ч Патель эмч мэс заслаа үргэлжлүүлсээр байжээ.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ