4 настай охины хярзан урагдалтай байгаа учраас хүчирхийлүүлж байсан гэж таамаглаж байна

Дөрвөн настай охин тархиндаа цус харвалттай, биедээ гадны нөлөөтэй шарх сорвитойБаянзүрх дүүргийн эмнэлэгт нас барсан хэрэг энэ сарын 21-ний өдөр гарсан билээ. Охины ээжийн найз нь цахим хуудсанаа энэ талаар бичиж оруулсан нь шуугиан тариад байгаа юм.Олон нийтийн сүлжээгээр талийгаач охиныг төрсөн эцэг, хойд эхдээ зодуулж нас барсан гэж мэдээлж байгаа. Энэ сарын 18-ндХүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхдийн тусламжийн 108 дугаарын утсанд охины ээжийнх нь найз бүсгүй хандаж, мэдээлэл өгсөн аж.Мэдээлэл 18-нд ирсэн ч охин гэмтлээ даалгүй энэ сарын 21-нд Баянзүрх дүүргийн эмнэлэгт нас барсан байна. Охины эцэг нь Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шинжээчээр ажилладаг гэнэ. Хүүхдийн төлөө үндэсний газрынханэцгийг ньохиноо хүчирхийлдэг байсан байж болзошгүй гэж таамаглаж байгаа юм байна.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ