Я.Батсуурийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-т саатууллаа

“Эрдэнэс Тавантолгой”-н захирал Я.Батсуурийг цагдан хорих захирамж АТГ-аас гаргажээ. Захирамжийн дагуу өнөөдөр өглөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Я.Батсуурь захирлыг баривчилсан шалтгааныг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнгийн эхнэрийн нэр дээр бүртгэлтэй “Говь повер” компанид гаргаж өгсөн 5.4 тэрбум төгрөгийн нөхөн төлбөртэй холбоотой байж мэдэх юм гэсэн таамаг байна.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, "цагдан хорьсон нь үнэн" гэх тайлбарыг өглөө. Мөрдөн байцаалтын явцад Я.Батсуурийг хорих шаардлагатай гэж үзэн ийнхүү цагдан хорьжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ