Д.Бадрах: Залуучуудын аваргад өрсөлдөх чадвар сайтай хүүхэд ч орж болдог

Жүдо бөхийн Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай үргэлжилж байна. Үүнд 60-аад байгууллагын 261 тамирчин эрэгтэй 8, эмэгтэй 8 жингийн ангилалд өрсөлдөж байна. Эмэгтэйчүүдийн улсын аварга шалгаруулах 17 дахь, эрэгтэйчүүдийн улсын аварга шалгаруулах 27 дахь удаагийн уг тэмцээн25-27-ны өдрүүдэд үргэлжлэх юм.

Жин тус бүрийн аваргууд ирэх 10-р сард Арабын нэгдсэн улсын Абу Даби хотод болох 2015 оны Залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм. Тиймээс тамирчдын бэлтгэл маш сайн хангагдаж, өрсөлдөөн ширүүн өрнөж байгаа нь харагдаж байлаа.

Тэмцээний ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа Олон улсын шүүгч Д.Бадрах ярихдаа “Өмнөх жил манай улсаас 100 кг- Би энэ тэмцээнд хоёр дахь жилдээ оролцож байна. Хэдийгээр медаль хүртээгүй ч өөрийнхөө хэмжээнд гайгүй амжилттай оролцсон. ын жинд барилдсан н.Дүүрэнбаяр залуучуудын дэлхийн аварга болсон. Энэ удаад ч мөн өмнөх тэмцээнүүдийн медальтнууд, аваргууд оролцсож тэмцээн маань их өрсөлдөөнтэй үргэлжилж байна. Насны ангилалын хувьд 17-20 насны залуучууд оролцож байгаа боловч өрсөлдөх чадвар сайтай бол арай бага насны хүүхдүүд ч энд оролцож болдог. Шүүгч нарын хувьд Олон улсын шүүгч нараар ахлуулсан Монгол Улсын шүүгчид шүүж байна. Олон улсын шүүгч нар 2 дэвжээн дээр хуваагдаад Олон улсын жүдо бөхийн холбооны дүрмийн дагуу шүүн явуулж байна. Одоогоор ямар нэгэн маргаангүйгээр шүүлт хэвийн амжилттай явагдаж байна” гэж байлаа.

Харин уг тэмцээнд оролцож буй жүдо бөхийн тамирчин М.Уранчимэгээс сэтгэгдлийг нь сонслоо. Тэрээр “Би ШУТИС-ийн нэгдүгээр курсийн оюутан. Одоо энэ жил 18 нас хүрнэ. Баянхонгор аймгаас 63 кг-ын жинд өрсөлдөхөөр оролцож байна. Би урьд нь бэлтгэлээ нутагтаа хийдэг байсан. Харин энэ жилээс Спортын төв ордонд бэлтгэлээ хийх болсон. Гэхдээ энэ тэмцээнд Баянхонгор нутгаа төлөөлж оролцож байгаа. Өрсөлдөгч нарын хувьд бүгдээрээ хүчтэй, бэлтгэл нь сайн хангагдсан харагдаж байна. Бүгд л сайн байгаа болохоор тэр энэ гэж онцлоход хэцүү л юм байна. Эхний барилдаанаараа хэсгийн аваргын төлөө Хангарьдын бөх н.Бүжинлхамтай барилдах гээд л хүлээж байна даа.” хэмээн ярьсан юм.

Жүдо бөхийн багийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр эхлэх юм байна.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ