Охины хярзан урагдаагүй гэв

Дөрөвхөн настай охин тархиндаа цус харвалттай, биедээ гадны нөлөөтэй шарх сорвитой Баянзүрх дүүргийн эмнэлэгт нас барсан хэрэг олныг цочирдуулаад байна. Охиныг түүний төрсөн эцэг болон хойд эх нь хөнөөсөн талаар охины төрсөн ээжийн найз өөрийн фэйсбүүкээр мэдээлсэн юм. Тэгвэл цагдаагийн байгууллагаас энэхүү хэрэгт хоёр хүнийг саатуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэж мэдэгдэж байна.
Харин Хүүхдийн төлөө Үндэсний газраас түүний эцгийг охиноо хүчирхийлдэг байж болзошгүй гэж мэдэгдсэн. Учир нь мэдээллийг дэлгэсэн эмэгтэй "охины хярзан урагдалтай, хүчирхийлсэн байж болзошгүй" гэж бичсэн байсан юм. Тэгвэл албаны эх сурвалж "Охины хярзан урагдсан байгаагүй. Гэхдээ нарийн шалгалтууд хийгдэж байгаа. Удахгүй мэдээлэл өгнө" гэх тайлбарыг өгч байна.
Б.Анир
СЭТГЭГДЭЛ БИЧИХ