Монгол аавын хүү дэлхийн шилдэг болох болтугай

BBC-гээс хоёр жил тутамд зохион байгуулдаг дуурийн дуучдын “Cardiff Singer of the World” уралдаант шалгаруулалтын шилдэг 20 дуучны нэрсийг Лондон хотод зарлажээ. УДБЭТ-ын гоцлол дуучин Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин энэхүү дэлхийн хамгийн нэр хүндтэй тэмцээний сүүлийн 20 шилдэг дуучны нэгд шалгараад байна

Шилдэг дуучдын тоонд Монголоос гадна Уэльс, Франц, Итали, Мальт, Норвеги, АНУ, Өмнөд Солонгос, Белорусс, Украин, Турк, ӨАБНУ-ын дуучид багтсан юм.

Энэхүү тэмцээнд дэлхийн шилдэг гэсэн нийт 350 орчим дуурийн дуучид оролцсон байна. Авъяастнуудыг хайх уралдаант шалгаруулалт өнгөрсөн жилээс эхэлсэн бөгөөд гурван шүүгч есөн хотод ажиллаж шилдгүүдийг шалгаруулжээ. Сүүлийн шатны шалгаруулалт нь Сэйнт Дэвид Холлд зургадугаар сарын 14-21-ний хооронд болох юм. Манай дуучин шилдэг 20-ийн тоонд багтаж шалгарахдаа маш дээгүүр оноогоор бусдыгаа хошуучилж шалгарсан сайхан мэдээ байна. Монгол аавын хүү Дэлхийн шилдэг дуучин болох болтугай.

Soprano Nadine Koutcher and Marina Pinchuk, mezzo-soprano, both 32 Белоруссын 32 настай сопрано Надин Кутчер, Мария Пинчук нарCanadian soprano Aviva Fortunata, 27, and France's Anaïs Constans, 26, also a soprano Канадын сопрано Авива Фортуната 27 настай, Францын сопрано Аларис Констанс 26 настайBass Sebastian Pilgrim, 30, is Germany's entry, while bass baritone Roberto Lorenzi, 25, represents Italy Германы басс хоолойт дуурийн дуучин Себастьян Плигрим 30 настай, Италийн басс, баритон Роберто Лорензи 25 настайMaltese tenor Nico Darmanin and Mongolian baritone Amartuvshin Enkhbat Maльт улсын тенор Нико Дарманин 30 настай, Монголын баритон Энхбатын Амартүвшин 29 настайIngeborg Gillebo, 32, is a Norwegian mezzo-soprano, while soprano Regula Mühlemann, 29, is from Switzerland Норвегийн меццо сопрано Ингборг Гиллебо 32 настай, Швейцарийн сопрано Регула Мельманн 29 настайKelebogile Besong from South Africa is a 28-year-old soprano. Insu Hwang, a bass baritone ӨАБНУ-ын сопрано Келебогиль Бесонг 28 настай, БНСУ-ын басс, баритон Инсу ХвангJaeyoon Jung, 31, and bass Jongmin Park , 28 БНСУ-ын тенор Жэйён Жунг 31 настай, басс Жонмин Пак 28 настай Ilker Arcayürek, 30, from Turkey and Oleksiy Palchykov, 29, from Ukraine Туркийн тенор Икер Аркэйрек 30 настай, Украины тенор Олексей Палчыков 29 настайThree from the USA: Bass baritone Ryan Speedo Green, 29; soprano Lauren Michelle, 32 and mezzo J'nai Bridges, 29 АНУ-ын дуурийн гурван од: Басс, баритон Райн Спидо Грин 29 настай, сопрано Лорен Мишель 32 настай, меццо Жей Ней Брижес 29 настайSwansea soprano Céline Forrest

СЭТГЭГДЭЛ БИЧИХ