Н.Энхбаярыг дахин шалгаж эхэлсэн үү?

Битүүний өдөр эх орондоо ирсэн МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас саатуулахыг завджээ. Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-ын иргэн Жастин Капла, Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хилармон В.Кажуком ЖР нарт уучлал үзүүлсэн билээ.

Тэгвэл энэ үйл явдалтай зэрэгцэн эх орондоо ирээд удаагүй Н.Энхбаярыг намын байрандаа байхад нь АТГ-ын ажилтнууд ирж багагүй хугацаанд саатуулсан гэнэ. МАХН-ын зүгээс Н.Энхбаярыг шинийн наймны билэгт өдөр 80 насны сүүдэр тохиож буй ээж Бүдханддаа хүндэтгэл үзүүлэхээр очих гэж байсан талаар мэдээлсэн байна.

Мөн энэхүү мэдээлэлтэй холбогдуулан өнөөдөр 11.00 цагт МАХН-ын байранд тус намын нарийн бичгийн дарга нар мэдээлэл хийхээр болжээ.Тэд АТГ-аас намын байранд ямар учраас нэвтэрсэн талаар мэдээлэл өгөх гэнэ. Өчигдөр хэвлэлээр цацагдсан мэдээллийг албаныхан Н.Энхбаяраас асууж тодруулах зүйл байсан учраас намынх нь байраар орсон гэж тайлбарлажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ