Эхнэртээ гомдох уу, дүүдээ гомдох уу?

Сайн байна уу би өөрт тохиолдсон зүйлээ ярих гэсийн би амьдралынхаа турш нэг л хүнийг хайрлаж явсан. Тэр охинтойгоо 14-той байхдаа учирч танилцаж байсан. Нэг зуныг тоглож дасаж хайрлаж өнгөрөөд сайн болчихсон тэгээд тэрнээс хойш хааяа тааралддаг байлаа. Би түүнд хайртайгаа хэлдэггүй байнга бодож явдаг байлаа. Би сургуулиасаа гарч мал малладаг жирийн нэг хөдөөний банди. Тэгээд би тэрэнд тохирохгүй сайхан амьдруулж чадахгүй байх гэж бодоод юу ч хэлдэггүй байлаа. Олон жил өнгөрсийн хааяа сураг сонсогдоно хүнтэй сууж хүүхэдтэй ч болсон гэж сонсогдлоо. Тэгсэн ч сэтгэлд тэр л байдаг байлаа.
Хүмүүс хайртай хүнийхээ тухай ярихаар хамгийн түрүүн тэрний нэр санаанд ордог байлаа. Цаг хугацаа ч явсаар би 2 л хүнтэй холбоотой байж үзсэн харин сэтгэлд тэр л байсан юм. Гэтэл 11 жилийн дараа таарсан юм тэр миний хүсч бодож байсан шиг амьдраагүй байлаа. 10 жилээ төгсөлгүй 8-саа гарч нөхөртэй болоод хүүхэдтэй болж хадмындаа амьдарч байсан юм. Тэгээд надтай таарахдаа нөхөртөө хэрэлдээд тусдаа ахындаа ирчихсэн байсан. Бид хоёр хааяа уулзаж ярилцдаг боллоо. Тэгээд л юм юм болсондоо би ганц бие байсан ч машинтай гэр оронтой байлаа л даа. Тэр минь над дээр өөрөө ирсэн юм. Би ч олон жил хайрлаж байсан хүнээ өөрийн болгочихсондоо итгэж ядаад сайхан байлаа. Ээж ах дүү нар маань маш их эсэргүүцсэн ч би хэнийг ч сонсоогүй.
Тэгээд бид хоёр гурван жил гаран амьдарсан юм тэгтэл тэр зан нь маш их хувирч байнгын уур уцааратай байдаг болж байгаа юмаа чамлаж өдөр болгон уурладаг болсон. Юм л бол намайг зайл тонил гээл хэлэхгүй хараал гэж байхгүй би ч бас сүүлдээ залхаж яагаад байгаа юм болдоо гэж их гайхдаг байлаа тэгээл гадуур ажилтай явж байсан ч сэтгэлээр унаж хайрыгаа юунд уурлаад байдгийн бодож хааяа бүүр гөлрөөд юм бодоод өөрийн эрхгүй суучихсан байдаг байлаа. Жил тийм байсандаа тэгээл нэг өглөө маш ширүүн хэрэлдэж бүр эмэгтэй дүүтэйгээ нийлээд хөөлөө. Би тэгэхэд маш их гомдож нүдэнд нулимс цийлэгнээд хувцасаа аваад гэрээсээ явсан.
Сэтгэлээр их уналаа тэгээд би яагаад тэгээд намагй хөөж туусныг нь яагаад намайг элдвэр доромжилж харааж зүхээд уурлаад байсныг нь мэдмээр санагдаад бас хамгийн гол нь түүнийгэ алдмааргүй санагдаад араас нь их явлаа. Уурлаж аргадаж ч үзлээ надад ямарч боломж өгсөнгүй тэгээд хүн амьтнаас асуусан чинь чи тэнэг юмуу нууц амрагтай л бахйгүй өөр хүнтэй л болчихгүй юу гэж байна. Тэгэхээр тэрийг нь олохоор явж эхэлсэн өөрөө болохоор байхгүй л гээд байлаа. Би гол нь тэрэнд н итгэчидэг тэгээл би 10 сар араас нь явсан тус болоогүй байнга ажлынх нь гадаа хүлээж зогсон ихэвчлэн олж харалгүй алдчихна хааяа ганц нэг таарахаар элдвээр харааж өшиглөж алгадаж самардаж үхэж долд ороод өг гээл хараана тэгж байсан ч тэрэндээ маш их хайртай болохоор арван сар тийм байдалтай явлаа. Хааяа тэрэнд гомдож хүний мөсгүй загнаж намайг гудамжинд хөөж гаргасанд нь намайг араар тавьж яваад нь гомдож энэ олон сар тэрнийг л гэж харуулдаж зогсоход минь ганц удаа хүн шиг харьцаагүйд нь цөхөрч нүдэндээ нулимстай шаналж суудаг байлаа.
Хэд хэдэн шижүүр олсон ч байж боломгүй болохоор нь итгээгүй юм тэгээд шинэ жилээр би өвдөж сар хэвтлээ арга ядаад эмнэлэгт үзүүлэхээр нутаг руугаа явсан тэнд би доороо хоёр эрэгтэй дүүтэй тэгээд бага дүүгийндээ очиж тэднийд хэсэг байлаа. Тэгээд бага дүү маань сая том дүүгээс утсыг нь худалдаж авснаа харуулж байна би тэр утсыг нь үзэж байгаад манай эхнэр том дүүтэй минь мсж бичиж байсныг олоод харчихав. Тэнгэр хөмрөх шиг л болсон хайртай дуртай санаад байна хүрээд ир гэсэн мсж цуварсан байлаа. Миний араар тавьж төрсөн дүүтэй минь явалддаг байсан байв. Тэр тэнэг дүү минь надаас 4 эхнэрээс минь 3 дүү. Ганц амьдрах насандаа ийм бузар булайг харна гэж бодсонгүй.
Тэр бүх хугацаанд миний төрсөн дүүтэй явалдаж байсан сэтгэл зүрхгүй эхнэртээ гомдох уу ахынхаа амьдарлыг сүйтгэж гудамжинд гаргачихаад ичихчгүй эхнэртэй нь зугацаад явж байсан дүү гэх хүндээ гомдох уу? Одоо би яах учраа мэдэхгүй байна эхнэр бид хоёр айл шиг л айл байсан одоо бүгд сүйрсэн. Би нэг хөлсний байранд амьдарч байгаа эхнэр харин олигтой барьсан утасчгүй явж байна лээ. Би тэр арчаагүй тэнэг дүүтэйгээ огт яриагүй харин эхнэртэйгээ ярилцсан үнэнээ хүлээж бүгдийг хэлсэн хөөсөн уучлал гуйж байна лээ. Надад одоо амьдрах хүсэл ч алга би яах ёстойгоо ч мэдэхгүй байна. Надад буруу хүнээ хэтэрхий хайрласан л гэм байгаа байх…
СЭТГЭГДЭЛ БИЧИХ