Н.Алтанхуягийг АТГ-аас шалгаагүй гэв

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар сайтуудаар мэдээлсэн. Тодруулбал, түүнийг Орон сууцжуулах 8 хувийн зээл, 888 төсөл, аймгуудыг нийслэлтэй холбосон авто зам, Нүүрс хөтөлбөр, Бумбардай хүүхдийн цуврал ном, Гудамж төсөл зэрэг өмнөх Засгийн газрын бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж улсад хохирол учруулсан байж болзошгүй хэмээн шалгаж эхлээд байгаа гэсэн юм.

Тэгвэл энэ талаар баттай эх сурвалжаас тодруулахад "Н.Алтанхуягийг шалгаагүй. Энэ сарын 5-ны өдөр Л.Гансүхийн хэрэгт холбогдуулан гэрчийн мэдүүлэг авсан" гэх тайлбарыг өгч байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ