Хятад дайнд бэлдэж байна гэж Америкийн тагнуул мэдэгдлээ

chinarmy02Манай өмнөд хөрш буюу Хятад улс дайнд бэлдэж байгаа талаар АНУ-ын Номхон далайн флотын тагнуулын албаны дарга Жеймс Фанелл мэдэгдсэн байна. Тэрбээр хэлсэн үгэндээ Хятад Зэвсэгт хүчнээ залуужуулаад зогсохгүй, дайнд бэлдэж буйг бид одоо нуугаад яахав дээ гэсэн утга бүхий үгс хэлжээ.

Жеймс Фанелл өндөр насны тэтгэвэртээ гарч буй бөгөөд үүнтэйгээ холбогдуулан хйисэн мэдэгдэлдээ ийнхүү дурьдсан юм байна. “Хэн хэнийгээ одоо хуурахаа больё. Сүүлийн 15 жилийн турш бид Хятад улс хүч хэрэглэх дайнд бэлдэж буйг харлаа шүү дээ” гэж Фанелл өгүүлжээ.

chinarmy03

Жеймс Фанелл

Үүнтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Номхон далай, Азийн бүс нутаг дахь зэвсэгт хүчнийхээ тоо, хэрэгслийг нэмэгдүүлж буйг Фанелл оновчтой алхам гэж харж буйгаа ч хэлсэн байна.

Фанеллийн үзэж буйгаар бол хэрвээ Америк л сөрөг арга хэмжээ авахгүй бол Хятад улс бүс нутаг орчимдоо энхтайван байдлыг үгүй хийж, хүч хэрэглэх, дайн дэгдээх нь эргэлзээгүй гэнэ.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ