Роналдо, Ирина Шейк хоёрын талаар зөнч ингэж хэлжээ

roro00

Манай монголчууд Оросын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийг үзэх дуртай байдаг. Тэгвэл “Зөн билгийн тулаан”-ы эхнийхэд түрүүлж байсан зөнч Наталья Воротникова дэлхийн шилдэг хөлбөмбөгч Криштиано Роналдо болон загвар өмсөгч Ирина Шейкийн яагаад салсан тухай болон тэднийг хувийнх нь амьдралд юу хүлээж буй талаар хүүхэдтэй болох эсэх тухайд хүртэл ингэж хэлжээ. Үнэн эсэхийг цаг хугацаа л харуулах биз ээ.

roro06

Наталья Воротникова

“Энэ хосын хувьд нэлээн эртнээс бие биенээсээ хөндийрчээ. Криштианод их гомдож, сэтгэл гонсойсон Иринаг би харж байна. Энэ эрийн хажууд тэр жаргалтай байж чадаагүй. Криштиано өөрөө үргэлж эмэгтэйчүүдтэй ойр байдаг хэрнээ Иринаг дэндүү олон удаа ганцааранг нь орхиж байж. Ирина үүнийг мэдэж байсан ч гэсэн болоод буй явдлуудыг нүдээ дараад л өнгөрөөж, уучилсаар иржээ.

Гэвч тэвчээр гэдэг хязгаартай шүү дээ. Нэг л өдөр тэр бүрэн шийдээд, өөрийнхөө амьдралаас түүнийг гаргаад хаячихаж. Роналдо одоо учраа олохгүй яваа. Тэр юунд буруутай, яагаад салах болсон, юу болсныг ойлгож чадахгүй явна. Криштиано их амиа боддог, өөртөө хайртай, амбицтай хүн. Тэр хүсвэл зөөлөн, эелдэг, гэрсэг хүн шиг байж чадна л даа. Гэхдээ тэгж тэвчиж удаж бол чадахгүй. Тэр дуу шуу ихтэй найзуудтайгаа наргиж, зугаалах их дуртай. Харин түүний бодлоор эхнэр нь яг эсрэгээгээрээ хөгжил, цэнгэлийн тухай боддоггүй байх ёстой. Хэрвээ тэр нэг эмэгтэйг сонгосон л бол зөвхөн өөрийг нь хайрлаж, халамжлах ёстой гэж боддог.

roro02

Эмэгтэй хүн яагаад ийм их анхаарал, халамж шаардаад байгааг тэр ердөө ч ойлгохгүй байгаа. Түүний бодлоор бол эрчүүдэд чухал ажил дэндүү их байдаг болохоор чөлөөт цагаа зөвхөн найз бүсгүйдээ зориулах боломжгүй. Дандаа эрчүүдийн зөв, эмэгтэйчүүд элдвээр шалтаглах хэрэггүй гэж боддог болохоороо Иринаг юугаар, яаж гомдоосноо Криштиано ойлгохгүй. Тэр Шейкт их уурлаж байгаа ч урьдын адил түүнд татагдсан хэвээрээ л байгаа. Тэр одоо хүртэл Иринад хайртай, бүтэн жилийн хугацаанд энэ хайр бөхөхгүй.

Иринагийн тухай тэр байнга бодох ч гэсэн харилцаагаа эргүүлж сэргээх гэхгүй биз, сэргээе гэлээ ч бүтэлтэй зүйл болохгүй. Яг одоо би Роналдогийн хажууд эмэгтэй хүн байгааг харж байна. Гэвч тэдний харилцаа ирээдүйгүй, богино хугацаанд дуусна. Бүсгүй ч өөрөө үүнийг мэдэрч байгаа. Царайлаг, хүчирхэг, алдартай эрийн хажууд байх нь тэр бүсгүйд таатай ч гэсэн ирээдүйгүй гэдгийг бүсгүй мэдэж байна.

roro04

Харин Иринагийн хажууд би эрэгтэй хүн одоогоор харахгүй байна. Түүнийг гэсэн эрчүүд бол олон байна л даа. Гэвч тэр эрчүүдийг маш их голдог. Гурван сарын дараагаар л өөр эртэй болно. Тэдний харилцаа хагас жил орчим л үргэлжилнэ. Ирээдүйд Шейк гэрлэнэ. Гэхдээ гэрлэтлээ дахиад дөрвөн жил байна. Иринагийн сонгосон эр түүнээс олон ах байх юм байна. Тэд хоёр хүүхэдтэй болно, гэлээ ч тэд сална. Харин үүний дараагаар Ирина үлдсэн насан туршдаа хамт байх хүнтэйгээ учирна.

roro05

Криштиано Роналдо ч гэсэн өөрийнхөө аз жаргалыг олно. Хэсэг хугацааны дараагаар тэр яг өөрийнхөө мөрөөдөж байсан тэр бүсгүйтэй танилцана. Тэр бүсгүй түүнд амьдралаа зориулж, хоёр хүүхэд гаргаж өгнө” гэж зөнч Наталья Воротникова өгүүлжээ.

Оросын “Зөн билгийн тулаан”-ы ялагчийн энэ үгс үнэн эсэхийг цаг хугацаа л харуулах биз ээ.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ