“Дүнжингарав-2015“ боллоо

“Дүнжингарав-2015“ хурдан морины уралдаан Төв аймгийн нутаг Хүй долоо худагт болж эрлийз дээд нас, азарга, их нас, соёолон гэсэн морьдын уралдааныг явууллаа. Эрлийз морьдын дээд насны уралдаанд 74 хурдан хүлэг уралдаж түрүү магнайг Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын МУМУ Намжилцэрэнгийн Даш-Өлзийн зээрд азарга хүртлээ.

Алдарт уяач Т.Батцоожийн уясан энэ азарга Дүнжингаравуралдаанд хоёр дахь жилдээ дараалан түрүүлж байна.

Аман хүзүүнд өнгөрсөн жилийн төрийн наадамд айрагдсан Орхон аймгийн уяач н.Бямбажаргалын хээр үрээ хурдаллаа. Харин Увс аймгийн Зүүнговь сумын уяач н.Барсүрэнгийн хээр азарга, Булган аймгийн Баяннуур сумын Ч.Содномын хар үрээ, манлай уяач П.Мэндбаярын хонгор морьд айргийн тавд хурдаллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ