Баруун болон төвийн ихэнх нутгаар цас орно

2015 оны 03 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн ихэнх нутгаар цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи говь талын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур, Дархадын хотгор болон Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 13-18 градус, Хүрэн бэлчир, Орхон, Сэлэнгэ, Хараа, Тэрэлж голын сав газраар 10-15 градус хүйтэн, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан,бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ: Үүлшиж, бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. 5-7 градус õ¿éòýí байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 градус хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ