Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-д айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр ХБНГУ-ыг зорьж ажлын айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Монгол Улсын төрийн тэргүүн ХБНГУ-ын ерөнхийлөгч И.Гаук болон Канцлер А.Меркель нартай уулзаж, Берлин хотноо зохиогдох Монгол, Германы бизнесийн форумд оролцох юм.
Айлчлал энэ сарын 02-04-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд гуравдугаар сарын 4-8-нд ХБНГУ-ын Берлин хотноо болох олон улсын аялал, жуулчлалын “ITB Berlin 2015” үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын арга хэмжээнд түнш орны төрийн тэргүүний хувиар уригдан оролцож, үг хэлнэ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ