Я.Батсуурийг саатуулах хугацааг 14 хоногоор сунгажээ

“Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн захирал Я.Батсуурийг ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461-р ангид баривчлан саатуулаад байгаа билээ. Хуулийн дагуу тухайн иргэнийг саатуулах хугацаа 72 цаг байдаг бөгөөд энэхүү хугацаа дуусах үед саатуулах өдрийг сунгах эсэхийг шүүхээс шийдвэрлэдэг. Я.Батсуурийн хувьд энэ хугацаа нь өнгөрсөн сарын 28-нд дууссан. Тэгвэл түүнийг саатуулах хугацааг шүүхээс 14 хоногоор сунгасан байна.
Я.Батсуурийг Г.Дэнзэнгийн эхнэрийн "Говь Пауэр" ХХК-д 4.5 тэрбум төгрөгийг эвлэрлийн гэрээний үндсэн дээр олгосон буюу албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр хориод байгаа юм.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ