Хайртай гээд аваад суучихсан л бол иймэрхүү юмыг тэвчээд байх хэрэгтэй юу?
Анх удаа захидал бичиж байнаа. Би 30-тай эхнэр (надаас 2-р дүү) хүүхдийн хамт амьдардаг залуу байна. Бид гэрлээд 7 жил өнгөрсөн ч бид 2н амьдрал гэр ахуй, мөнгө төгрөгний асуудлаас бусад нь хөгжин дэвшсэнгүй мэт санагдаад байгаа юм аа. Өнөөдрийг хүртэл бид 2н харицаа асуудалтай бие биенээ сайн ойлгож өгөхгүй юмаа. Түүндээ би стресс аваад сүүлийн үед ажлаа хийж чадахаа болиод та бүхэнтэй сэтгэлээ нээн хуваалцахыг хүслээ.
Бид гадаадад амьдардаг болохоор цаг минут болгоныг би үнэлдэг, ажлын 5 өдөр нэг компанид программист хийж амралтын 2 өдрийг (ихэхндээ) хар ажил хийж амьдардаг. Ажлын хажуугаар сургалтанд явна тэгээд өөрийн гэсэн бүх юмаа би өөрөө хийдэг л дээ. Хариад хоолоо хийж иднэ, хувцасаа угааж бэлдэнэ, байр, тог цахилгаан, интернэт, хоолны махаа хүртэл би зохицуулдаг болохоор үнэхээр зав бол маш бага л даа. Сүүлдээ ядраад байхаар нь эхнэртэй зарим нэгээс нь даалгах гэж үзсээн, түүнээс болж бөөн хэрүүл би ч туслахгүй байна гээд уурлачих юм.
Өмнө бид 2 хоёулаа ажиллаж байлаа. Эхнэр маань надтай адилхан л оффисын ажил хийдэг байсан хүнд хэцүү юм байхгүй л дээ. Тэр үед би түрүүлж яваад эрт ирдэг байсан болохоор гэрийн ажил шууд л над дээр ирнэ. Манай хүн аажуу яваад оройхон ирнэ. Тэгээд л ядараад л унтаад өгнө. Гэр бол бас л гахайн хороо байсан. Тэгээд ядраад байхаар нь ажлаас нь гаргачихсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ