“Албаараа гоёсон бүсгүй" тэмцээн болно

Цагдаагийн байгууллага, алба хаагчдыг алдаршуулах, тэдний соёл, гоо зүйн хүмүүжил, мэдлэгийг дээшлүүлэх, иргэд олон нийтэд сурталчлах, авъяас чадварыг нээн хөгжүүлэх зорилгоор “Албаараа гоёсон бүсгүй" тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Ингэхдээ Улаанбаатар цагдаагийн хүрээний газар, хэлтсүүд байгууллагын төлөөлөл, шилдэг нэг эмэгтэй алба хаагч сонгон шалгаруулж оролцуулах аж.
Оролцогч бүсгүйчүүд дараах төрлүүдээр өрсөлдөнө.
1. “Авъяаслаг бүсгүй” /Оролцогчид урлагийн авъяасаар өрсөлдөх бөгөөд урлагийн аль нэг төрлөөр өөрийгөө 3-5 минутад илэрхийлнэ/
2. “Шилдэг илтгэгч бүсгүй” тэмцээн /Оролцогч бүр цагдаагийн байгууллага иргэдтэй хамтран ажиллахад тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх талаар “Асуудал ба боломж” сэдэвт асуудал дэвшүүлсэн 3-5 минутын илтгэлийг танилцуулна/
3. “Үйлэнд уран бүсгүй” тэмцээн /Оролцогчид 3 метр даавуутай ирэх бөгөөд нэг бүсгүйг /манекан/ сонгон даавууг оёхгүйгээр зориулалтын зүүгээр тогтоон даашинз урлаж өрсөлдөнө. Тэмцээний өмнө даавууг хэмжиж, даалгаврыг 2 минутын хугацаанд тайзан дээр гүйцэтгэнэ/
4. “Ухааны цараатай бүсгүй” асуулт, хариултын тэмцээн /танин мэдэхүй, хууль, эрх зүйн асуултууд тавигдана/
5. “Монгол өв соёл, ёс уламжлалаа дээдэлсэн бүсгүй” тэмцээн /Монгол үндэсний дээл, хувцасыг оролцогч бүсгүйчүүд өмсөж чөлөөт үзүүлбэрийн хэмжээнд танилцуулна/
6. “Авхаалжтай бүсгүй” тэмцээн /Бүсгүйчүүд 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 12.00 цагт хурд, хүч, авхаалж самбаа, зориг тэсвэрийн буухиа тэмцээнээр өрсөлдөнө /
7. Хөгжөөн дэмжигчдийн дундах тэмцээн /Тухайн оролцогчийн байгууллагаас 2 хүн 1 минутын хугацаанд амны хөдөлгөөнөөр үг тааж, оноо нэмэх/
Уг арга хэмжээ нь энэ сарын 13-ны өдөр болох ба энэхүү тэмцээнийг Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан зохион байгуулж байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ