Буриадын тэмцээнд манай тулаанчид оролцоно

Буриад улсын 2015 оны өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн аварга шалгаруулах Муай Тай боксын тэмцээн энэ сарын 05-08-ны өдрүүдэд Улаан-Үд хотноо зохиогдох юм. Тус тэмцээнд дасгалжуулагч О.Алтанпүрэвээр ахлуулсан манай тулаанчид оролцохоор болжээ.
Эх орноо төлөөлөн оролцох тамирчид:
-өсвөр үеийн ангилалдТ.Өсөхбаяр 28 кг
-залуучуудын ангилалд Б.Гансэлэм 48 кг, Т.Тэмүүлэн 54 кг, Э.Адъяаням 48 кг,М.Гүндалай 51 кг,
-насанд хүрэгчдийн ангилалд Б.Өлзийбаатар 51 кгд, Б.Гантогтох 60 кг, Д.Гантүлхүүр 67 кг, Б.Батхүлэг 54 кг,
-насанд хүрэгчдийн ангилалд /эмэгтэй/ Б.Номин-эрдэнэ 51 кг-ын жинд тус тус өрсөлдөх юм.
Мөн тус тэмцээнд Б.Алхаабаатар шүүгчээр ажиллах юм байна.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ