Жүжигчин Амбийгийн дурсгалд суварга бүтээнэ

Урлагийн ертөнцөд өөрийн дүрээ мөнхөлж, ард түмнийхээ сэтгэлд гэгээн дүрээ үлдээн тэнгэрийн орноо заларсан жүжигчин Ц.Батхуяг буюу Амбийгийн тухай цахим хуудаснаа элдэв ташаа, худал мэдээлэл цацагдаж байгаа нь хүмүүсийн эргэлзээг төрүүлээд байна. Ийм маягаар олныг төөрөгдүүлж, эмгэнэж яваа нэгнийхээ сэтгэлийг үймүүлэх увайгүй үйлдлийг бүү гаргаасай хэмээн зарим нэг уншигчдаасаа хүсэх байна.

Тэрээр “Шинэ үе” продакшныг үүсгэн байгуулсан анхдагчдын нэг байсан төдийгүй тайз, дэлгэцийн маш олон уран бүтээлд гол болон туслах дүрүүдийг бүтээсэн гэдгийг мэдэхгүй монгол хүн үгүй. Хүмүүний төрлийг олоод 45 насыг зооглохдоо нэр төртэй явсан түүний ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлэх олны сэтгэл хөвөрсөөр байна. Бурхан болоочийг ирэх лхагва гарагт хөдөөлүүлэх бөгөөд хошин урлагийнхан түүний гэгээн дурсгалд зориулан суварга бүтээлгэхээр болжээ.

Ум сайн амгалан болтугай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ