Охины нас барсан шалтгааныг тогтоожээ

Энэ сарын 21-нд төрсөн эцэг, хойд эхийн хүчирхийллийн улмаас дөрвөн настай охин амиа алдсан аймшигт хэрэг гарч нийгмийг цочирдуулаад байгаа. Охины амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн ШШГЕГ-ын харьяа 461-р хорих ангид хоригдож байгаа эцэг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээч ажилтай байсан бөгөөд хэрэг гарснаас хойш ЦЕГ-ын хүсэлтээр ажлаас нь чөлөөлөөд байгаа юм.

Улмаар талийгаач охины үхлийн шалтгааныг эцэслэн тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд энэ хэрэг дээр ажиллаж байгаа шинжээч нараас “Ямарваа нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй, хуулийн дагуу үнэн зөв дүгнэлт гаргана.

Хууль бус дүгнэлт гаргавал хуулийн хариуцлага хүлээнэ” гэсэн баталгаа гаргуулсан юм. Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр охин уушигны бяцралт, тархины цус хуралтын улмаас амь насаа алдсан болохыг тогтоосон гэнэ. Ямартай ч охиныг гадны нөлөөтэйгөөр амь насаа алдсан болохыг тогтоох бололтой. Ингэснээр талийгаач охины эцэг, хойд эх нарт хүний амь насанд хүрсэн хэрэгт ял тулгах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ