Жанрайсагийн өргөлийн хайрцаг дахь мөнгийг хулгайлах гээд баригджээ

Баянгол дүүргийн 16-р хорооны Гандантэгчинлэн хийдийн Жанрайсаг дацан дотор хулгайч этгээдүүд нуугдаж үлдсэн хэрэг өчигдөр гарчээ.
Тодруулбал, сүсэгтэн олны хөл хөдөлгөөн татарч, Гандан хаалгаа барих үеэр хоёр этгээд уг дацан дотор нуугдаж үлдээд өргөлийн хайрцаг дахь мөнгөнөөс хулгайлсан хэрэг гарсан байна.
Уг хэргийг Баянгол дүүргийн 10-р хороонд орших 21 настай, эрэгтэй, Б гэгч бусадтай бүлэглэн үйлдсэнийг цагдаагийн байгууллага илрүүлээд байна. Гэрчүүд Жанрайсаг дацан дотор хоёр этгээд байгааг цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр ийн хэрэгтнүүдийг газар дээр нь баривчилсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ