Даварсан Капла 35 тэрбумаа төлөхгүй гэж давж заалджээ

Татвараас зайлсхийсэн хэргээр Монгол Улсын шүүхээс 5.6-5.10 жилийн хорих ял сонссон “Саусгоби Сэндс” компанийн гүйцэтгэх захирал Жастин Капла, Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, Хилармон В.Кажуком нарыг Монгол Улсын ерөнхийлөгч өршөөсөн билээ. Ингэснээр тэд суллагдаж нутаг буцсан юм. Тэгвэл шүүхээс тэднийг Монгол Улсын Сангийн яаманд 35 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан гэдгийг тогтоож хохирлоо буцаан төлүүлэх шийдвэр гаргасан юм.

Монголын шоронд 5 жил эдлэх ялынхаа 20 хоногийг нь л эдэлж ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдсан тэд одоо бүр даварч Монгол Улсад учруулсан, татвараас зайлсхийсэн хохирлын мөнгөн дүн болох 35 тэрбум төгрөгийг эргэн төлөхгүй гэж Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхэдбуюу Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан тухай эх сурвалж мэдээлээд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ