Цагдаагийн экс удирдлагуудын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Цагдаагийн газрын экс удирдлагуудыг ажлаас нь түдгэлзүүлж, цолыг нь хураан АТГ болон ТЕГ-аас шалгаж байсан билээ. Тэднийг АТГ-т эрүүгийн хуулийн 263.2 буюу Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр, ТЕГ-т эрүүгийн хуулийн 82 буюу Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэх үндэслэлээр тус тус шалгаж байв. Гэвч тэдний хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гарчээ. Ийнхүү УМБГ-ын дарга хурандаа Ц.Батсүх, ЭЦГ-ын дарга, хурандаа Н.Ууганбаяр, дэд дарга Н.Ариунболд, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Н.Аадарсүх,Мөрдөн байцаах газрын дарга, хурандаа Х.Доржсүрэн нарт холбогдох хэргийг хаав.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ