Немцовын үхлийн гэрч болсон сүүлчийн амраг Дурицкаягийн зургууд

{!!!right!!!}Борис Немцов амиа алдах үедээ залуухан, модель найз бүсгүй Анна Дурицкаятай хамт явж байсан билээ. Болсон бүх үйл явцыг эхнээс нь дуустал харсан Дурицкая цагдаагийнхан төдийгүй хэвлэлийнхээ анхаарлыг ихээхэн татаж байна.
Зарим хэвлэлүүд Немцовын үхлийг хувийн харилцаанаас ч үүдэлтэй байж болох юм гэсэн таамаглалыг хүртэл дэвшүүлээд байгаа юм.
23 настай Анна Дурицкая Борис Немцов нар бараг дөрвөн жилийн турш хайр сэтгэлийн харилцаатай явжээ. Залуухан модель бүсгүй 19 настай байхдаа Немцовтой уулзаж эхэлсэн гэж Вести телевиз мэдээлсэн байна.
Тэрээр 2008 онд Киевийн Үндэсний эдийн засгийн сургуулийн нягтлан бодох бүртгэлийн ангийг төгсчээ.
Улмаар Украины нэгэн загварын агентлагт моделиар ажиллаж байсан боловч Немцовтой дотно харилцаатай байсан нь ил болсны дараа уг ажлаасаа гарсан байна. Тиймээс тус салбартаа төдийлөн амжилт олоогүй аж.
Дашрамд дурдахад Борис Немцов нь Анна Дурицкаягаас өмнө гурван удаа гэрлэж дөрвөн хүүхэдтэй болсон юм.









СЭТГЭГДЭЛ БИЧИХ