Улс хооронд зорчих тасалбар түгээх касс нүүлээ

Төмөр замын Улаанбаатар-Улаан-Үд, Замын-Үүд-Эрээн чиглэлийн улс хоорондын зорчих тасалбар түгээх салбар касс өчигдрөөс Сонгинохайрхан авто вокзал уруу шилжжээ. Тасалбар авах иргэд Сонгинохайрхан авто вокзал, Баянзүрх авто вокзал, "Нарантуул" ОУХТ дэх салбаруудаар үйлчлүүлэх боломжтой.

Мөн үүнтэй холбоотойгоор Улаанбаатар-Улаан-Үд, Улаанбаатар-Алтанбулаг чиглэлийн зорчигч тээврийн автобус Сонгинохайрхан авто вокзалын гадна талбайгаас хуваарьт цагийн дагуу үйлчилгээ үзүүлэх юм байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ