Засгийн газар 100 сая ам.долларыг “Хан ресурс”-д төлнө

Монголын Засгийн газрыг ураны ордын лицензийг нь цуцалсан хэмээн Канадын хөрөнгө оруулалттай компани болох “Хан ресурс” Олон улсын арбитрийн шүүхэд хандаж чамгүй хугацаанд маргаан үргэлжилсэн билээ. Тэд анх 2011 онд гомдлоо гаргасан бөгөөд шүүхэд хандан долоон бүлэг 500 гаруй хуудас баримт тайлбар мэдүүлсэн байдаг. Олон улсын арбитрийн шүүх “Хан Ресурс” компанийг хохирсон гэсэн шийдвэр гаргаж улмаар шүүхийн шийдвэр тус компанийн талд гарлаа. Ингэхдээ тэд 285 сая ам.долларыг нэхэмжилсэн ч Монголын Засгийн газраас 100 сая ам.долларын нөхөн төлбөр гаргуулахаар болсон байна.

2009 онд Монголын Засгийн газар “Хан ресурс”-ын тусгай зөвшөөрлийг цуцалж, Дорнодын ордыг канадуудаас булаан, “Дорнод уран” гэх компани байгуулж, оросуудтай хамтран эзэмшихээр шийдвэрлэсэн нь уг маргааны эх үүсвэрийг тавьжээ.

Парисын олон улсын арбитрын шүүх “Хан ресурс”-ын заргыг шүүхдээ “Монголын Засгийн газар эрчим хүчний гэрээгээ болон Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн. Тусгай зөвшөөрлийг нь хууль бусаар цуцалснаас болоод компанид 83.3 сая ам.долларын хохирол учирсан гэж үзсэн ба компанийн өмгөөллийн зардал болох 9.1 сая ам.долларыг тус компанид олгох шийдвэр гаргасан байна. Арбитрийн шүүхийн шийдвэрийг давж заалдах боломжгүй байдаг. Тиймээс Монгол улсын Засгийн газар болон Мон Атом ХХК “Хан ресорус” компанид 100 сая ам.доллар төлөхөөр боллоо.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ