МАН-ын хүний нөөц JCI байгууллагаас төрсөөр

МАН шинэ залуу боловсон хүчнээJCI байгууллагаас сонгон, бодлогоор татанажиллуулдаг гэх яриа сонстов.
МАН-ын 94-н жилийн ойг тус намынхан ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэ үеэр МАН-д таван залуу гишүүнээр элсэж, батлахаа авсны нэг нь Төрийн Соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн хүү Ж.Дамдинцэрэн байлаа. Баярын хуралд оролцогчид түүнийг JCI Монгол байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа тухай ярилцаж байсан юм. Мөн үүнээс өмнө МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-ЭрдэнэJCIбайгууллагад Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байх үедээ тус намд элсэн ажиллаж эхэлсэн байдаг. Энэ мэтчилэн JCIбайгууллагад ажиллаж байгаад МАН-д элсэн ажиллах болсон олон залуусыг нэрлэж болохоор байгаа юм. Эндээс харахад тэд хүний нөөцөө JCI байгууллагаас татан бүрдүүлдэг гэж болохуйц байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ