Эрхээрээ хатсан хүргэчүүд
Эрчүүд л энэ амьдралыг авч явах ёстой гэсэн уламжлалт, үхширмэл үзлийг халах цаг нь болжээ. Эмэгтэй хүн яагаад бизнес хийж, мөнгө олж, гэр бүлээ тэжээж болохгүй гэж. Эр эм, арга билэг зохилдож найран амьдардаг ертөнцөд хэн юу чаддагаа хийж, түүнд хажуу хань нь өмөг түшиг болж хамтын хүчээр амьдралаа авч явж болно шүү дээ.
Ийм жишиг ч манайд олон болж. Харж байхад ихэвчлэн эгчмэд гэргий нар эсвэл бэл бэнчинтэй эрхмүүдийн эрх танхи охид ийм тодотгол авахуйц хэмжээнд хамтын амьдралаа зохиосон байх юм.
Гэхдээ ихэнх нь өмнөх амьдралаа cancel-даж, 2 дахь амьдралаа зохиосон байх нь элбэг. Ингээд өмнөх эхнэрүүдээсээ өрх тусгаарлаж хоёр дахь амьдарлыг сонгон бизнесмэн ноёнтнуудын эрх хүргэчүүд болон мөн эрх нь дэндсэн насны зөрүүтэй гэрлэлтийн нөхрүүдийг дараах байдлаар танилцуулж байна.
Хүчирхэг өөртөө итгэлтэй эмэгтэйчүүд ихэвчлэн өөрөөсөө дүү нөхөртэй байдаг гэж албан судалгаа гарсан байдаг. Хүүхнүүд хүчирхэгжихийн хэрээр эгчмэд дурлалын эзэд олширч, эрчүүд баяжихын хэрээр дүүмэд бүсгүйчүүдийг сонгодог гэнэ лээ. Үүнээс хархад мөнгө хэрхүчтэй гэдгийг харуулах мэт.
Алаг нүдний итгэлийг алдаагүй
Насны зөрүүтэй амрагуудын дундаас хамгийн алдартай нь алаг нүдэн Одноогийн сонголт байсан. Өөрөөсөө 14 насаар дүү үе мултарсан царайлаг, нуруулаг залууг сонгосон нь жинхэнэ скандал байсан билээ. Х-ТҮЦ гэх том айлыг нуруун дээрээ үүрч, дээрээс нь дэлгэцийн урлагт хүч үзээд буй алаг нүдэн гавьяат маань энгийн нэгэн жүжигчин залуугийн мөрөөдлийн гүүр ньболж 40 гарсан хэрнээ хөөрхөн охин тэврүүлсэн билээ. Жүжигчин Т.Бархүүгийн хувьд өмнө нь бүжигчин бүсгүйтэй амьдарч байсан бөгөөд дундаасаа нэг охинтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ