30 гарсан бүсгүй хүргэнээ харж өөрийгөө зүхэж сууна

Энэ сайтыг шөнөжин ухаж үзлээ. Хүмүүс хэнд ч хэлж чадахгүй нууцаа ярьж сэтгэлээ онгойлгодог аятайхан газар бололтой.

Миний хувьд гэхэд өөрийгөө зүхээд салахгүй сууж байгаа тэнэг нэгэн бүсгүй байна. Би 3 охинтой айлын том нь, одоо 30 гарч явна. Хар багаасаа ээж аавд нэмэр болж явсаар өөртөө анхаарч түвдсэнгүй, нэг мэдэхэд цэцэг цэврүү шиг үзэсгэлэнтэй хоёр дүү охиныхоо хажууд намрын хатсан ногоо шиг л юм явах болж. Анх оюутан байхад ганц нэг залуустай хальт үерхдэг байсан. Дараа нь ажил дээр гарсан хойно ч араас эргүүлдэх нь байсан. Гэхдээ яагаад ч юм би хэн нэгнийг хүлээгээд байгаа юм шиг хэн нь ч санаанд таалагдахгүй үсрээд л дотно харьцаанд ороод л холбоогоо тасалчихдаг байлаа.

Гэтэл 6 жилийн өмнө нэг л өдөр миний яг доодох дүү тэр хүлээж байсан хүнийг маань дагуулаад ирлээ. Анх уулзахад нэг их өндөр цэвэрхэн цагаан залуу, учиргүй царайлаг биш ч ам дүүрэн цагаан шүд гаргаад яралзтал инээхээр дур булаам харагддаг нэгэн байв. Дүү маань гадаадад сургууль төгсөөд ирэхийнхээ өмнө танилцаж нийлээд ирсэн нь тэр байв. Тэр хоёр маань 2 жил үерхээд хуримаа хийж 2 ч сайхан хүүхэдтэй болоод одоо аз жаргалтай амьдарч байгаа. Хүргэн маань өндөр боловсролтой, их сэргэлэн, юм сайн зохицуулдаг, хүмүүсийг өөртөө татаж чаддаг гэх мэт сайхан чанаруудтай учир дороо л ажил амьдрал нь өөдлөөд ирсэн. Дүүг минь үнэн сэтгэлээсээ хайрлаж буй нь мэдрэгддэг, 2 хүүхэддээ амь, архи дарс уудаггүй, дүүгээс минь илүү л гэр орноо өөд татдаг юм шиг санагддаг.Миний дүү сайн хүнтэй учраад жаргаж яваа…

Даанч тэр хүнийг нь анх харсан цагаас хойш азгүй эгч нь зовж явна. Зүй бусын юм хийж байгаагаа мэдэрч өөрийгөө харааж аль болох дүү хүргэн хоёртойгоо уулзахгүйг хичээн тойрч удаан явсан. Ядаж байхад дүүтэйгээ уулзахаар нөхрөө магтаад салахгүй, нөхөртэй нь уулзахаар би ичингүйрээд дуугарч чадахгүй. Сүүлдээ хүргэн маань намайг өөрт нь дургүй гэж ойлгосон бололтой, сүүлд дүү маань надтай муудалцаад уурлахдаа миний дагуулж ирсэн эр нөхрийг хүртэл чи голоод үздэггүй гэж хэлж байв.

Анх дүүтэй маань үерхээд манайхаар ирж очдог байхад ойр зуур юм ярихаар яагаад ч юм бүх юм нь дүүгээс минь илүү надтай ойрхон юм шиг санагддаг байв. Надтай нас чацуу (дүүгээс минь хэд ах) эзэмшсэн мэргэжил, таньдаг хүмүүс, сонирхол, сонсдог хөгжим, дуртай ном, хобби, амьдралыг үзэх үзэл гээд л яагаад ч юм надад зориулагдсан хүн дүүд минь оччихсон юм шиг санагдаад хувь тавилан яагаад ийм шоглоомтой юм бэ гэж асуумаар санагддаг. Тэр хоёрыг нийлсэнээс хойш би хэд хэдэн хүнтэй болзож заримтай нь дотно харилцаанд ч орж үзсэн. Гэвч бүгдийг нь түүнтэй харьцуулж үзсээр аль нь ч бүтсэнгүй.

Хүргэн маань өөрийг нь өвчсөн юм шиг хүү охин хоёртоо ухаангүй хайртай. Дүүг маань гарч найзуудтайгаа уулз гэж гаргачихаад өөрөө хүүхдүүдээ хараад гэртээ сууж байдаг орой олон. Нэг орой яг тийм байдалтай байхад нь ортол өнөө хоёртоо үлгэр уншиж өгч байна. Хоол идэнгээ хальт сонстол мах цуснаасаа таслаад та хоёрыг надад өгсөн болохоор ээжийг чинь аав нь үхэн үхтэлээ хайрлах болно гэсэн утгатай юм ярьж байв. Үүнийг сонсоод өөрийн эрхгүй огшоод уйлах шахаж, дүүдээ атаархаж суув.

Анх тэр хоёр тусдаа гарахаас өмнө манайд хэсэг амьдарч байхад надад ёстой там шиг л байсан. Хажууд нялуурч үнсэлцэх, дүү маань түүнд эрхлэх, хүргэн дүүг маань халамжлах, шөнө болгон хажуу өрөөнөөс сонсогдох орны зөөлөн хяхатнах чимээ гээд л… Байрны зээл нь бүтээд тусдаа гарлаа гэхэд хамгийн их баярлаж бас хамгийн их гуньсан хүн би л байх.

Саяхныг болтол би өөртөө энэ бол шохоорхол, өдий болтол өөрөө нөхөрт гарч чадаагүй болохоор хажууд хамгийн ойрхон байгаа жаргалтай хосуудад атаархаад байна гэж хэлж итгүүлэх гэж оролддог байлаа. Даанч хэдхэн хоногийн өмнө болсон явдал намайг Монголоос гадагш гарч зугтахаас өөр аргагүй болгочихлоо.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ