Японы виз мэдүүлэхэд урилга, батлан даалтын бичиг шаардлагагүй боллоо

Япон улсад зорчих виз мэдүүлэх журамд өөрчлөлт орсон талаар Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ. Үүнд,

1. Японы талаас урилга, батлан даалтын бичиг заавал шаардахгүй. Хэрэв виз мэдүүлэгч нь санхүүгийн хувьд Япон улсад зорчих боломжгүй тохиолдолд л урилга, батлан даалтын бичиг шаардлагатай. Мөн виз мэдүүлэгч нь гэр бүлийн аль нэг гишүүний зардлаар зорчих бол тухайн зардал гаргах хүний санхүүгийн баримтыг өгнө.

2. Зорчих зорилгын дагуу бүрдүүлэх бичиг баримтуудын зарим хэсэгт өөрчлөлт оров.

3. Виз мэдүүлгийн хуудсаас гадна шинээр асуулгын хуудсыг бөглөхөөр болов.

4. Визний материалыг шалган шийдвэрлэх хугацааг богиносгон, визний мэдүүлэг хүлээн авсан өдрөөс эхлэн ажлын гурав хоногт шийдвэрлэнэ. Материал бүрэн биш тохиолдолд хүлээн авахгүй.

Энэхүү журмын өөрчлөлт өнөөдрөөс эхлэн хэрэгжиж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ