Улаанбаатарт 3-5 хэм хүйтэн

Баруун болон төвийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 8-13 хэм, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 5-10 хэм хүйтэн, Говийн бүс нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 3-5 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 19 хэм хүйтэн, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ