Лийр хэлбэрийн галбиртай эмэгтэйчүүд урт насалдаг

Өргөн ташаатай эмэгтэйчүүд өөрийнхөө бие галбираас ичиж, санаа зовох хэрэггүй, харин ч түүгээрээ бахархах ёстой, учир нь “лийр” гэж нэрлэдэг ийм төрлийн галбиртай эмэгтэйчүүд урт наслах магадлал хавьгүй их байдгийг эрдэмтэд тогтоожээ.
Эрдэмтэд судалгаа явуулахдаа нарийхан бэлхүүстэй, өргөн ташаатай эмэгтэйчүүд алим хэлбэрийн галбиртай эмэгтэйчүүдийг бодвол урт насладгийг тогтоожээ. Нарийхан бэлхүүсээ хадгалсан 30 насны эмэгтэйчүүд мөн энэ насанд хүрэх үедээ жаахан ч гэсэн гэдэс “суусан” эмэгтэйчүүдээс10 насаар илүү насладгийг бас нотолсон байна. Харин эрчүүдийн хувьд ийм үзүүлэлт сэтгэл тайван байх боломж олгохгүй байна. Хэрвээ эрчүүд 30 насандаа “шар айрагны” гэдэстэй болсон бол,тэгш чилгэр биетэй эрчүүдээс барагцаалбал 17 жилээр богино насалдаг гэнэ.
Энд өөх өөрөө тийм чухал биш, харин хаана байгаа нь чухал гэдгийг мэргэжилтнүүд тогтоожээ. Жишээ нь чухал эрхтнүүдийг хүрээлсэн өөх эдгээрт сөрөг нөлөө үзүүлдэг байна. Үүний дээр өөхний давхарга нь даавар ялгаруулж, энэ нь артерийн даралтад нөлөөлж, улмаар цусан дахь сахар болон холестерины хэмжээг ихэсгэж болох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ