Эмэгтэйчүүдийн баяраар бага насны 4 хүүхэд осолд өртжээ

2015 оны 3 дугаар сарын 07, 08-ны өдрүүд буюу өнгөрсөн амралтын өдрүүдтэй давхцаад Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн. Эдгээр өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар ХАБЭГХ ослын 638 дуудлага мэдээ, мэдээлэл хүлээн авч, ослын улмаас 1 хүн нас барж, 27 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Зам тээврийн осолд сургуулийн насны 5, сургуулийн өмнөх насны 4 хүүхэд өртөж гэмтжээ.
Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 220 жолоочийг илрүүлэн гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Энэ өдрүүдэд эмэгтэй жолооч нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон зөрчил жирийн өдрүүдээс их байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ