Нийслэлийн ажил үйлчилгээний чанар, хүртээмжийг иргэд үнэлнэ

Нийслэлийн Нутгийн захиргааныбайгууллагуудын ажил үйлчилгээний талаар иргэдээс үнэлгээ авч, цаашид ажилдаа тусган хэрэгжүүлэх зорилгоор 2014 онд иргэд, хэрэглэгчдэд үзүүлсэн төрийн ажил үйлчилгээ, бодлого шийдвэрийн чанар, хүртээмжийн талаар хэрэглэгчийн үнэлгээг тооцох санал асуулгыг энэ сард зохион байгуулна.
Нийслэлийн Засаг даргын А/167 тоот Захирамжийн дагуусанал асуулгын дүнг 4 дүгээр сарын 1-ний дотор нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулж, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тайлагнах юм. Санал асуулгын хуудсыг www.ulaanbaatar.mn цахим хуудсанд байршуулах бөгөөд иргэд цахим хэлбэрээр саналаа өгнө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ