Эмнэлгүүд эм, тарианы нөөцгүй болно

Улс эмийн төсвийг танасан буруу юу гэдэг асуулт гарч ирэв. Учир нь, эмнэлгүүд эм тарианы нөөцгүй болж байна. Тэр дундаа Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлээс эм, тарианы нөөц удахгүй дуусах гэж байгааг дуулгажээ.
Тухайлбал, өнгөрсөн онд тус нэгдэлд улсаас 700 сая төгрөг төсөвлөж байсан бол энэ жил 500 сая төгрөг төсөвлөсөн нь хүрэлцэхгүй байгаа аж. Ер нь Нийслэлийн нэгдсэн эмнэлгүүдийн эм тарианы мөнгийг хэмнэж, гамнаж байгаа нэрийдлээр хассан нь буруу болоод байгаа гэнэ.
Хүнд өвчтэй иргэд хөнгөлөлттэй үнээр эм тариагаа авдаг, мөн шаардлагатай тохиолдолд эмнэлгээс эм тариа гаргах ёстой ч ийм хомсдол бий болчихоод байна хэмээн учирласан юм.
Ийнхүү өвчин зовлонтой иргэд өөрсдөө эм тариагаа худалдаж аваад эмчилгээгээ хийлгэх ёстой болоод байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ