Нийслэлийн сурагчид долоо хоног амарна

Ерөнхий боловсролын сургуулийн III ээлжийн амралт энэ сарын 28-наас эхлэнэ. Бүх ангийн сурагчид долоо хоног амарч, дөрөвдүгээр сарын 06-наас хичээлдээ орох юм.

Харин хөдөө, орон нутгийн сургуулиудын улирлын амралтыг мал төллөх үеэр зохицуулан эцэг эхдээ туслах, уламжлалт ахуй, соёлоо өвлөх боломжийг нь бүрдүүлж өгөх үүднээс өөрчилжээ.

Тодруулбал, бага анги буюу I-V анги гуравдугаар сарын 21-нд амарч, дөрөвдүгээр сарын 12-нд хичээлдээ орох бол дунд анги буюу VI-IX ангийн хичээлийн амралт гуравдугаар сарын 21-нд эхэлж, дөрөвдүгээр сарын 05-нд дуусна. Харин ахлах анги буюу X-XII ангийн сурагчид гуравдугаар сарын 14-нд амарч, гуравдугаар сарын 29-нд хичээлдээ орох гэнэ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ