Нарны хиртэлт энэ жил 2 удаа тохионо

Нарны бүтэн хиртэлт энэ сарын 20-ны өдөр тохиож бөмбөрцгийн умард хагаст бүрэн харагдах гэнэ. Энэхүү үзэгдэл Монгол, Дорнод Сибирь, Оросын зүүн нутгаар ажиглагдах юм байна.

Оросын Уралд нарны хиртэлт өдрийн 14:42 цагаас эхэлж, бүтэн хиртэлт нь 15:43 цагт тохиож, 16:41 цагт өндөрлөнө. Энэ үеэр сар нарны 56 хувийг халхлах гэнэ. Манай улсын нутаг дэвсгэрээс тухайн өдрийн 18:40 цагаас эхлэн нарны 60 орчим хувийн хиртэлт ажиглагдах юм байна.

Одоогоос найман жилийн өмнөх гуравдугаар сарын 09-ний өдөр мөн нар бүтэн хиртсэн билээ. Нарны хиртэлтийг бүтэн, хагас, цагирган, холимог гэж ангилдаг байна.

Мөн энэ оны 9 сарын 13-нд нарны хагас хиртэлт болно гэнэ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ