ШУА, ШУТИС хамтран ажиллах гэрээ байгуулна

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Шинжлэх Ухаан, Технологийн Сургууль хооронд Хамтран ажиллах гэрээ байгуулах ёслолын ажиллагаа өнөөдөр ШУТИС дээр болно.
Гэрээнд ШУА-ийг төлөөлж академийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, ШУТИС-ийг төлөөлж ректор, доктор Б.Очирбат нар гарын үсэг зурах юм.
Тус хамтын ажиллагааны хүрээнд хоёр талын багш, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлж, хамтаар нийгмийн өмнө тулгамдсан техник, технологийн асуудлуудыг шинжлэх ухааны үндэстэй шийдвэрлэх аж.
Мөн өндөр түвшний технологийн судалгааг хамтран хэрэгжүүлэх, судалгааг сургалттай нягт холбох, эрдэмтэн судлаачид, инженер, технологичид бэлтгэх, улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулахуйц салбарын болоод салбар дундын томоохон төслүүдийг боловсруулах, хэрэгжүүлэхэд гэрээний зорилго оршиж байгаа юм.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ