“Оюутолгой” ХХК-ийн удирдлагууд хууль бусаар ан хийжээ

“Оюутолгой” ХХК-ийн нэр бүхий удирдлагууд энэ сарын 1-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд хулгайн ан хийж яваад баригдсан тухай эх сурвалж мэдээллээ. Тухайн үед Айван Виллатай хамт Даланзадгад хотын иргэдийн хурлын төлөөлөгч, Гашуун сухайтын гаалийн газрын дарга нар явж байсан бололтой. Тэднийг хууль бусаар ан хийж байгааг нутгийн иргэд цагдаад мэдээлсэн бөгөөд дээрх хүмүүс дархан цаазтай аргаль, чоно зэргийг агнасан байж болзошгүй гэнэ. Б.Боргил

СЭТГЭГДЭЛ БИЧИХ