"Оюутан цэрэг" хөтөлбөр эхэллээ

"Оюутан цэрэг" хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхлан санаачилсан бөгөөд өнгөрсөн жилүүдэд тун амжилттай хэрэгжсэн билээ.
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа энэ сарын 3-нд “Оюутан-Цэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” захирамж гаргасан.
Уг захирамжаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан А/49, А/56 дугаар тушаалыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэр дэх их, дээд сургуульд суралцаж буй 18-25 насны оюутан залуучуудыг сайн дурын үндсэн дээр элсүүлэх Оюутан-Цэрэг хөтөлбөрийг 2015 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс буюу өчигдрөөс эхлэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ