Парламентын гишүүн хуралдааны үеэр нүцгэн эрчүүдийн зураг үзэж байгаад баригджээ

Украины хэт үндсэрхэг үзэлт, оросыг үзэн ядагч “Радикал нам”-ын дарга Ляшко парламентын хуралдааны үеэр нүцгэн эрчүүдийн зураг үзэж байгаад зурагчдад баригджээ.

Украин улс төр, эдийн засгийн гүн хямралд байгаа бөгөөд парламентын гарах шийдвэр энэ хямралаас гарахад маш ихээр нөлөөлөх нь мэдээж. Тийм ч болохоор парламентын хуралдаан болгоныг зурагчид, сэтгүүлчид маш анхааралтай ажиглаж байгаа. Ляшко нь хуралдаан болгон дээр “Карфаген сөнөх ёстой” гэж хэлдэг байсан эртний Ромын сенатч шиг юм болгонд Орос сөнөтүгэй гэдгээрээ алдартай.

Ийм эгзэгтэй үед гэнэт Оросыг үзэн ядах үгээ хойш тавин байж нүцгэн эрчүүдийн зургийг интернэтээс хайн үзэж сууна гэдэг нэгийг хэлээд байгаа бололтой. Дашрамд хэлэхд Украины үндсэрхэг үзэлтнүүд ижил хүйстэнтэйгээ явалдагчдыг нэг нүдээрээ үздэггүй гэдгээрээ зартай.

Таагүй үйлдэл хийж байгаа гардуулсан гишүүн одоо нэрээ цэвэрлэхийн тулд улам чангаар Украин мандтугай, Орос сөнөтүгэй гэж орилох нь гарцаагүй гэж ажиглагчид үзэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ