Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар Б.Ундармааг томиллоо

Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар Б.Ундармааг томиллоо.

Өмнө нь энэ албанд Д.Ангараг ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн баасан гаригт ажлаа хүлээлгэж өгсөн юм. Тиймээс Монголын хөрөнгийн биржийн ТУЗ хуралдаж дээрх шийдвэрийг гаргажээ.

"Бишрэлт" группийн захирал Б.Ундармаа нь инженер, эдийн засагчийн мэргэжилтэй. Тэрээр 2012 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж байсан байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ