Жолооч, кондукторууд баасан гарагт ажил хаяна

"Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨҮГ-ын ажилчид ажил хаялт зарлана хэмээн мэдэгдэж байсан ч хэд хоногоор хойшлуулахаар болсон билээ. Тэд удирдлагууддаа ирэх баасан гараг хүртэл шийдвэр гаргах хугацаа өгөхөөр шийджээ.

Ажилчдын хувьд цалингийнхаа 70 хувийг үндсэн цалин, харин 30 хувийг нь нэмэлт цалин болгох хүсэлтэй байгаа аж. Хэрэв удирдлагуудаас нааштай хариу өгөхгүй бол "Автобус-1", "Автобус-2", "Автобус-3" компанийн жолооч, кондукторууд "Автобус-1" компанийн /хуучнаар/ хашаанд ажил хаялт зарлах юм байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ