Ирина Шейк Роналдогоос салсан шалтгаанаа тайлбарлалаа
Оросын загвар өмсөгч Ирина Шейк Испанийн Hola сэтгүүлд ярилцлага өгөхдөө дэлхийн шилдэг хөлбөмбөгч Криштиано Роналдогоос салсан шалтгаанаа тайлбарлажээ. Ийнхүү Роналдогоос харилцаагаа тасалсанаас хойш гурван сарын дараагаар Ирина Шейк ам нээж буй нь энэ юм. Тэрбээр Роналдог мөн ярилцлагынхаа явцад “Хөвгүүн” гэж тодорхойлсон байна.
“Миний хувьд төгс эр хүн гэдэг бол үнэнч, шударга, зөв хүмүүжилтэй жентельмэнийг л хэлнэ. Тэд эмэгтэйчүүдтэй яаж харилцахаа маш сайн мэддэг. Харин хамтдаа байхдаа аз жаргал мэдрэхгүй байгаа тэр хүнд би итгэж найдаж чадахгүй. Ер нь тиймэрхүү хүмүүсийг эрчүүд гэж хэлэхэд хэцүү, хөвгүүн гэвэл илүү таарна. Би төгс эр хүнээ олчихлоо гэж бодож явсан. Гэвч тийм биш байлаа. Нэг л биш хүний дэргэд ямар ч эмэгтэй нөмөр нөөлөг мэдрэхгүй, онцгүй байх нь ойлгомжтой” гэж Ирина Шейк ярьсан байна.
“Ер нь хоёр хүний харилцаа гэдэг хэцүү. Хажууд байгаа хүний чинь амьдралын үнэ цэнэт зүйлс юу болох, түүнд юу чухал болохыг мэдэж байх хэрэгтэй. Хэрвээ хамтдаа байя гэвэл нэг зүг рүү л хамтдаа явах учиртай. Хэрвээ үгүй бол зорилго таарсангүй л гэхээс өөр аргагүй” гэж Шейк хэлжээ.
Р.Гэгээ



СЭТГЭГДЭЛ БИЧИХ