Улаанбаатарт 0-2 хэм дулаан

Малчид, Тээвэрчдийн анхааралд:
Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2015 оны 03 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон төв, говийн нутгаар үүлшинэ. Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 6-11 хэм, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 2-7 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 м/сек. 0-2 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 хэм хүйтэн, харьцангуй чийг 56 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ