Д.Цогтбаатар нарын гомдлыг маргааш хэлэлцэнэ

Өнгөрсөн хоёр жилийн турш дуулиан тарьсан хэрэг бол Тагнуулын ерөнхий газрын Сөрөг тагнуулын газрын дарга асан, хурандаа Д.Цогтбаатарт холбогдох хэрэг. Түүнийг анх Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөх байцаах газарт улмаар Улсын мөрдөн байцаах газарт шалгаж байгаад сүүлд АТГ-т шалгасан юм. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх Д.Цогтбаатарыг төрийн нууц задруулсан, бусдын их хэмжээний эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэм буруутайд тооцсон байна. Ингээд түүнд оногдуулсан 10 жилийн хорих ялын таван жилийг нь өршөөгөөд биечлэн эдлэх ялыг таван жилээр тогтоосон юм. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 1100 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
Хурандаа Д.Цогтбаатар болон түүний өмгөөлөгчид анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж Улсын дээд шүүхэд ханджээ. Хяналтын шатны шүүх Д.Цогтбаатар болон мөрдөн байцаагч, төлөөлөгч, хянагч нарын гомдлыг маргааш буюу энэ сарын 13-нд хэлэлцэхээр болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ