МАН өнөөдөр тайлбар өгнө

Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбооноос өчигдөр хэвлэлийн хурал хийсэн билээ. Тэд МАН-ынхнаас тус намын байртай холбоотойгоор 11 тэрбум төгрөгийг эргүүлэн төлүүлэхийг шаардсан. "Тусгаар тогтнолын ордон"-г 14.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьсан ба үүний 11 тэрбумыг нь төсвөөс шийдвэрлэсэн аж.
Харин өнөөдөр МАН-ын удирдлагууд 11 тэрбум төгрөгийн асуудлаар байр сууриа илэрхийлж, мэдээлэл,тайлбар өгөх юм байна. Уг хэвлэлийн хурал Тусгаар тогтнолын ордонд болно.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ