Төрийн банк, ”Нэйшнл лайф даатгал” ХХК-ийн тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүнийг зуучлан борлуулахаар боллоо
“Нэйшнл лайф даатгал” ХХК нь Улсын Нийгмийн Даатгалаас гадна нэмэлт тэтгэвэрийн даатгал хийлгэх сонголтыг бий болгож байгаа ажээ. “ТЭНҮҮН АМЬДРАЛ-ТЭТГЭВРИЙН ДААТГАЛ” бүтээгдэхүүн нь даатгуулагчийн нэр дээр бодитойгоор хуримтлал үүсгэх бөгөөд даатгуулагч үүссэн хуримтлалаа шаардлагатай үедээ буцааж авах, ар гэртээ өвлүүлэх боломжтой юм.
Үүнээс гадна тус даатгалд хамрагдсанаар даатгуулагч гэнэтийн осолд орсон тохиолдолд хуримтлалаа даатгалын компаниас 2 дахин өсгөж авах бололцоог нээж байгаагаараа даатгалын онцлог бүтээгдэхүүн юм байна.
Хамтын ажиллагааны хүрээнд уг тэтгэврийн даатгалыг “Төрийн банкны” салбар нэгжүүдээр зуучлан борлуулж ажиллана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ